Saturday 18 August 2012

Молюцелла Код-Н18

Уутандаа 5 ширхэгтэй. Үнэ-400төг /1 ширхэг нь 80төг/
Нэг наст цэцгийн үр.
Худалдаанд: 8 сарын сүүлээр
Үрсэлгээ хийх заавар:
Молюцелла цэцэг нь маш өвөрмөц үзэсгэлэнтэй цэцгүүдийн нэгэнд ордог. Жижиг цагаан цэцгээ ногоон навч нь юүлүүр хэлбэртэйгээр ороон байралдаг.
Хатаамал хэлбэрээр нь хатаасан цэцгийн баглаанд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Ургалтын өндөр 60-70 см.
7-9 сарыг дуустал цэцгэлдэг. 
Нартай гэрэлтэй газар ургах дуртай ч хагас сүүдэрлэг газар ч ургах чадвартай.
Үрсэлгээг 3 сараас эхлэн хийдэг.
Урьдчилж бэлдсэн  хөрсөндөө үрээ байрлуулаад 0,5 см хөрсөөр хучна. Гэрэл сайн тусахуйц цонхны тавцан дээр байрлуулна гэхдээ нарны хурц тусгалаас хамгаалаарай.
Үр соёололтын хугацаа 8-25 хоног.
Гадаа шилжүүлэн суулгахдаа хооронд нь 40-45 см-ын зайтай суулгана.






No comments:

Post a Comment