Tuesday 24 July 2012

ARGYRODERMA DELAETII Код-3070

Уутандаа 10 ширхэгтэй. Үнэ 3000 төгрөг.
Худалдаанд: Байгаа.

Үрсэлгээ хийх заавар:

Энэ цэцэгний үр маш жижигхэн томруулдаг шилээр харахад нарыхан богино хялгас харагдана. Эхлээд би энийг соёолно гэдэгт итгэл нэг л төрөхгүй байсан.



Бусад томовтор үрнүүдтэй адил орчин нөхцөлд байлгасан. Тэдэнтэй адил хугацаанд соёололт үүссэн.

Хөрсөө бэлдэхдээ 50х50 хэмжээтэй голын элсийг хольж бэлдээрэй.


Доороо нүхгүй саванд дренаж хийж өгөх хэрэгтэй. Энэ нь ус ихдэж үр ялзрахаас хамгаалж өгдөг.


Том нүхтэй саванд дренаж хийх шаардлага байдаггүй.
  Үрээ байрлуулахаасаа өмнө хөрсөө сайн услаад хэсэг хугацаанд байлгаарй.

Хөрснийхөө дээгүүр үрээ тарааж байрлуулаад гарынхаа алгаар бага зэрэг дарж шигтгэнэ.


Гялгар уутны тусламжтайгаар ваакумжуулсан орчинг бүрдүүлж өгөөрэй. Өдөртөө хэд хэдэн удаа уутыг нээж агааржуулах хэрэгтэй. Агаар гэрэл дутагдсанаас мөөгөнцөр хөрсөн дээр үүсэхээс болгоомжлоорой.

Үрсэлгээгээ 20С- ийн дулаан гэрэлтэй орчинд байлгана. Нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй.
Чулуун цэцэг , Кактус суккулентийг үрсэлгээ анхлан хийсэн савтай нь нэг жил байлгаж болдог.
Хөрсийг үргэлж чийгтэй байлгана. Гэхдээ усалгааг ихдүүлж хэрхэвч болохгүй.



No comments:

Post a Comment