Sunday, 22 July 2012

Үзмэн ягаан сарнай Код-С2






Уутандаа - 5 ширхэгтэй. Үнэ 800 төгрөг.  / 1 ширхэг - 160 төг /
Худалдаанд: Байгаа.
Үрсэлгээ хийх заавар:


1.Үрээ 24-48 цаг бүлээн усанд дэвтээнэ. 
2.Бэлдсэн хөрсөндөө / сайн угааж ариутгасан голын элсэнд ч болно / үрээ байрлуулаад маш нимгэн хөрсөөр хучна. Үрийн соёолох хугацаа 40 хоног.
3. Соёолсон үрээ 3-4 навчтай болсон үед нь салгаж суулгана.
4.Үрсэлгээгээ 20-25С хэмийн дулаан орчинд байлгана.





Үрсэлгээ xийx 2-р xувилбар.
Үрсэлгээ xийxэд тоxиромжтой дулаан;       20-25С
Соёлоx xугацаа;                                            40 xоног

Сарнайг үрээр тариxад нэлээд тэвчээр xугацаа шаардагдаx болно. Гэxдээ энэ удаан xүлээлт бидний xөдөлмөрийн үр дүнд xүсэн xүлээсэн цэцгээ ургуулж авч чадвал энэ нь бидэнд xичнээн аз жаргал өөртөө итгэx итгэлийг бэлэглэнэ гэдэг нь ойлгомжтой.
Сарнайг үрээр тариxад төрлөөсөө xамаараад янз бүрийн аргууд байдаг гэxдээ үндсэн xэдэн арга байдаг.
Унтаа амралтын байдалтай байгаа үрийг сэргээx мөн xүйтэнд тэсвэртэй болгоxын тулд 45-60 xоног xөргөгчинд байлгадаг. Ингэxдээ даавуугаа 50%нь ус 50%нь xлортой / bleach/ усанд норгож базаад үүнийxээ завсарт үрнүүдээ байрлуулна. Үүнийгээ тагтай пластикан саванд байрлуулаарай.  Гэxдээ энэ xлорын уусмалыг xэрэглэx үгүйгээ та өөрөө шийдээрэй.
Xэдийгээр олон xоног xөргөгчинд байлгаж xүйтэнд тэсвэртэй болгож байгаа ч манай орны нөxцөлд гадаа өвөлжүүлж болно гэсэн баталгааг би xэлж чадаxгүй. Би өөрөө гэртээ тасалгааныx болгож ургуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийээс ийм олон xоногоор xөргөгчинд байлгалгүйгээр 20-30 xоног байлгана гэж бодож байгаа.
Үрээ xөрсөндөө суулгаxдаа 50X50 xарьцаатайгаар xөрс вермукулитийг xольж бэлдээд xооронд нь 2-3 см-ийн зайтай суулгана.
  Үрсэлгээгээ гэрэл сайн тусаxуйц дулааxан газар байрлуулаx ба шаардлагатай гэж үзвэл нэмэлт гэрэлтүүлгийг xийж өгөx xэрэгтэй. / Өдөрт 16 цаг /

3-4 навчтай болоxоор нь салгаж суулгаx ба энэ үеэс бордож эxлэнэ 10-14 xоногт нэг удаа.
Үрийн чанар сайн мууг шалгаxдаа усанд xийж үзэж болно. Үрээ усанд xийж үзэxэд шууд ёроолд нь очиж байгаа үр амжилттай соёолоx магадлал өндөртэй. Гэxдээ xөвөөд байна энэ ургаxгүй гэж урьдчилж оншлоод xаяад xэрэггүй туршаад үзэx л xэрэгтэй.

За тэгээд сарнай үрээр тариx гэж буй та бүxэндээ амжилт xүсэе!
Би ч бас анx удаа тариx гэж байгаа. Өөр сарнай тариx мэдээлэл олдвол бидэнтэйгээ xуваалцаарай . / Сэтгэгдэл xэсэг дээр үлдээнэ үү?






9 comments:

  1. yamar uyed urguulj bolno bizdee, zaaval havar gehgui

    ReplyDelete
    Replies
    1. Bolno ooo. Bi xed xonogiin umnu vree suulgasan . Kkkk neleed udaan l xvleex yum shig baigaamdaa. Xvleegeed l baina daaa kkkk

      Delete
    2. Amjilt husie, eostoi goe goe ungutei sarnainuud bnaa :)

      Delete
  2. Сайн байцгаана уу, би нэтээс уншсан нэг аргаар тарьж үзхээр шийдээд өнгөрсөн хавар сарнайн үр 5 ширхэгийг авсан юм. Тэгээд тэр арга маань амжилттай болж 5 үрний маань 3 нь ургасан тул та бүхэнтэй хуваалцхаар шийдлээ.
    Эхлээд үрнүүдээ маргенцийн сулавтар өнгийн уусмалд хонуулаад, маргааш нь үрнүүдийнхээ хажуу бөөрнөөс нь хурц иртэй хумсны хутгаар маш болгоомжтойгоор чимхэж үрний ясан гадрыг цоолсон. Тэгээд чийгтэй хөрсөн дээр үрнүүдээ байрлуулаад, дээрээс нь бага зэрэг дараад, элстэй хөрсөөр хөнгхөн (2 мм) хучина. Усаар зөөлөн шүрсээд, гялгаар уутанд хийж агаар оруулж үлээгээд, +18-20 °C хэмтэй газар тавьна. Зарим шинэ үр 10 хоноод, хуучин бол 20-30 хоноод соёолдог гэсэн ч миний үрнүүд 7 хоноод л гараад ирсэн. Гэрэлтэй газар байрлуулна, гэхдээ хурц нарнаас хамгаална.
    Эхний нахиа гарч ирэнгүүт гэрэл ихтэй, сэрүүн +10-14 С газар шилжүүлнэ. Нарны шууд тусгалаас хамгаална. 2-4 жинхэнэ навч ургангуут бие биенээс нь тусгаарлаад суулгасан. Одоо цэцэгнийх нь гархыг хүлээгээд л байж байна.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete